Деми Мур “эргэн иржээ”

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Деми Мур “эргэн иржээ”

“Сүнс” киноны од жүжигчин Деми Мур албадан эмчилгээнд явснаас хойш сэтгэлийн хямралаас гарч, сэтгэлийн шарх нь аниж байгаа гэнэ.

Жүжигчин Эштон Катчераас салсны дараа тэрбээр сэтгэлийн гүн хямралд орж, мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн билээ.

Харин тэрбээр саяхан бага охин Таллюлагийн төгсөлтийн баярт очиж, охиноо дэмжсэн гэнэ. Таллюлагийн төгсөлтийн баярт түүний аав Холливудын “хатуу самар” Брюс Уиллис ч мөн ирсэн аж.

Брюс, Деми нарын гурван охины бага Таллюла энэ жил ахлах сургуулиа төгсч байгаа гэнэ. Хоёр дахь гэрлэлт нь бүтэлгүйтлээр дууссан нь Деми Мурт хүнд цохилт болсон бөгөөд сэтгэлийн хямралаас болж жүжигчин бүсгүй нүднээс гартлаа турж эцсэн билээ.

Деми Мурыг буцааж авчрахын тулд хуучин нөхөр, охидынх нь аав Брюс түүнийг орхиогүй бөгөөд санаа тавьж байсан гэдэг.

Харин Таллюлагийн төгсөлтийн баярт ирэхдээ жүжигчин бүсгүй урьдын адил эрүүл, үзэсгэлэнтэй харагдаж байсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж