Япон тамхичдынхаа тоог бууруулна

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Япон тамхичдынхаа тоог бууруулна

Арлын орны эрх баригчид тамхичидтай татагчидтай хатуухан тэмцэхээр төлөвлөж байна. Одоо энэ орны хүн амын 19,5 хувь нь тамхи татдаг бөгөөд энэ хэмжээг ойрын 10 жилд 12 хувь хүртэл бууруулахаар төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөөг тус улсын Эрүүл мэндийн болон Хөдөлмөр аж байдлын яамныхан сайшааж дэмжсэн аж. Эрүүл мэндийн яамны хийсэн тооцоогоор тамхичдын 37 хувь нь тамхиа хаях хүсэлтэй байгаа гэнэ. Тамхины эсрэг иймэрхүү төлөвлөгөөтэй уялдан тамхичдын дунд элдэв таамаглал гараад байна.

Тухайлбал хайрцаг тамхины үнийг хоёр дахин нэмэгдүүлэх, ингэснээр нэг хайрцаг тамхи 10 орчим доллар болно гэсэн таамаглал байгаа аж.

Японы эрүүл мэндийн яамны тооцоолсноор эдүгээ тус улсын эрэгтэйчүүдийн 32,2 хувь, эмэгтэйчүүдийн 8,4 хувь нь тамхи татдаг ажээ. Одоо Японд цахилгаан галт тэрэгний буудал, парк болон олон нийтийн газар тамхи татахыг хориглодог.

П.Булган
 Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж