Викториа ”Spice girls’’-ын төлөвлөгөөг баллажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Викториа ”Spice girls’’-ын төлөвлөгөөг баллажээ

1990-иэд оны дундуур дэлхийг шуугиулж байсан "Spice Girls" хамтлаг
эргэн нэгдэж, хатан хаан II Элизабетийн хатан сэнтийд суусны 60 жилийн
ойн хүндэтгэлийн тоглолтод оролцох болсон талаар өнгөрсөн нэгдүгээр сард
хамтлагийн гишүүн Мель Би сэтгүүлчдэд ам алдаж байсан билээ.

Гэвч харамсалтай нь хамтлагийн гишүүн Викториа Бекхэм бүх төлөвлөгөөг
балласан байна. Хагас жилийн өмнөөс төлөвлөгдөж байсан хүндэтгэлийн
тоглолтод тэрбээр оролцсонгүй. Үүнийгээ өөрийн шахуу цагийн хуваарьтай
холбон тайлбарлаж байгаа аж.

Мель Би энэ талаар "Би "Spice Girls" хамтлагаа Хатан хааны ойн баяр дээр байгаагүйд үнэхээр их харамсч байна" гэж хэлжээ.

Харин Эмма Бүнтэн өөрийн твиттер хуудсандаа "Яагаад бидний тоглолт
болсонгүй вэ?" хэмээн бичжээ. Тус хамтлагийн гишүүд болох Эмма Бүнтэн,
Мелани Си нар удахгүй Лондон хотноо болох зуны 30 дугаар олимпын нээлтэд
оролцох гэнэ. Харин Викториа Бекхэмын хувьд бас л өнжих бололтой.

Б.Ууганчимэг
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж