Dreamt It нэртэй энэхүү Арр нь зүүдний тэмдэглэл ба таны зүүдийг хадгалан Фэйсбүүк, твиттер зэрэг сайтуудад шэйрлэх боломжтой аж.
Та энэ Арр-ийг ашиглахын тулд хэвийн сэрдэг цагаасаа хэдэн минутын өмнө сэрүүлэг тавих хэрэгтэй. Энэ нь зүүдийг мартахгүй байлгах нөлөөтэй гэнэ.
Та сэрээд Арр-ний "Add dream" товчийг дарж өөрийн дуу хоолойгоор зүүдээ ярьж хадгалаад, хүсвэл твиттер юмуу фэйсбүүктээ нийтлэх боломжтой аж.
Хэрвээ та өөрийн зүүдний сонирхолтой тэмдэглэлтэй болмоор байвал уг Арр-ийг татаж хэрэглээрэй.
Энэ Арр нь үнэгүй тул та iTunes-ээс мөнгө төлөлгүйгээр татаж авах боломжтой.
Энд дарж татаж авна уу
Т.МӨНХТҮВШИН