410 хүн саналаа өгөөд байна

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

410 хүн саналаа өгөөд байна

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд өнөөдөр саналаа өгч байгаа.

Монгол Улс  39 улсад дипломат төлөөлөгчийн газартай бөгөөд  17 улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд өнөөдөр өглөөний 07.00 цагаас   саналаа өгч эхэлсэн. 9.00 цаг /Улаанбаатарын цаг/ -ийн байдлаар 229 хүн саналаа өгсөн бол 11 цагийн байдлаар 410 хүн санал өгсөн байна. Мөн 11.00 цагаас Москва хотод санал өгөх ажиллагаа эхэлж, ОХУ-д саналаа өгөх иргэд саналаа өгч эхэлжээ.

Энэ удаад гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн дөрвөн мянга 329 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 44 хүн бичиг баримтын зөрчилтэй учраас саналаа өгөх боломжгүй болсон байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж