Hulu Plus 2 сая хэрэглэгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Hulu Plus 2 сая хэрэглэгчтэй боллоо

2007 онд анх Jason Kilar-ийн үүсгэн байгуулсан Hulu сайт нь телевизийн нэвтрүүлэг, шоу, кино гээд бүхий л төрлийн бичлэгийг чанар сайтайгаар онлайнаар үзэх боломжийг олгосон.

Hulu нь телевиз, ухаалаг гар утас, компьютер, таблет гээд бүхий л хэрэгсэлүүд дээр ажиллах боломжтой бөгөөд та энэ үйлчилгээг авахын тулд мөнгө төлөх шаардлагатай.

Харин Hulu-ийн сайжруулсан хувилбар буюу Hulu Plus хэрэглээнд гарснаас 21 сарын дараа хэрэглэгчдийн тоо нь одоогийн байдлаар 2 саяд хүрсэн байна.

Та Hulu Plus-ийг эхлээд 7 хоногийн хугацаатай үнэгүй хэрэглэж үзэх боломжтой ч цаашдаа хэрэглэхийг хүсвэл уг сайтад бүртгүүлэх хэрэгтэй.

Та уг сайтад бүртгүүлснээр сар тутам ердөө 7.99 ам доллар төлж, хүссэн үедээ хүссэн бичлэгээ үзэх боломжтой болох болно.

Бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж