Саналын хуудас хэвлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Саналын хуудас хэвлэж эхэлжээ

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэлсэн байна. Мөн саналын хуудасны тоог сонгогчдын нэрсийн жагсаалтад үндэслэн тав хүртлэх хувийн нөөцтэй байхаар тооцож баталсан байна. Мөн баасан гаригийн СЕХ-ны хурлаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо баасан гарагт хийсэн хуралдаанаараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс гаргасан гомдлуудыг хэлэлцээд, Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл, Н.Санжаадорж нарыг бүртгэхээс татгалзсан тус Хорооны шийдвэрүүд тус тус үндэслэлтэй гэж үзлээ. Мөн тус эвслээс УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн З.Ойдов, 23 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Авирмэд, 23 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн О.Сэлэнгэ нарыг бүртгэхээс татгалзсан дээрх тойргийн хороодын тогтоолууд тус тус үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хангахгүй байна гэж үзсэн байна.

Ш.Чимэг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж