2011 онд Rovio компанийн Ууртай шувууд 79 оронд нийт нэг тэрбум удаа татагдсан ба команидаа 106 сая ам.долларын ашиг авчирсан байна.
Харин Ууртай шувууд тоглоомын шинэ анги гарсан даруйдаа маш олон хэрэглэгчдийн сонирхлыг татаж чаджээ.
Уг тоглоом гарснаас хойш 35 өдрийн дотор 50 гаруй сая удаа татагдсан бол, 76 өдрийн дараа гэхэд нийт 100 сая удаа татагдсан байна.
Шинжээчид “Ууртай шувуудын шинэ анги цаашдаа татагдсаар байх бөгөөд өмнө жилийн амжилтыг эвдэх болно” хэмээн үзэж байгаа аж.
Т.МӨНХТҮВШИН