2012 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгйин баруун хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлжийн голын сав нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
11-нд зүүн зүгийн нутгаар, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 11, 12-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.