Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан байна. Тус хуралдаанаар Б.Дашдондовыг Увс аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, С.Цэрэндуламыг Булган аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, З.Энхтуяаг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Л.Энхтайваныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн, М.Мандахбаярыг Өвөрхангай аймаг сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Ч.Даваасүрэнг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Б.Лхамхүүг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх, А.Отгончимэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна.
Д.ЖАРГАЛ