“Guns N" Roses” хамтлагийн дуучин Axl Rose-ын очир алмазан шигтгээтэй алтан зүүлтийг хулгайлсан эмэгтэй үнэт эдлэлийг нь буцаан өгчээ. Дуучны 200,000 ам.долларын үнэтэй үнэт эдлэлийг хулгайлсан эмэгтэйг цагдаа нар байцааж байгаа гэнэ. Нэр нь тодорхойгүй загвар өмсөгч бүсгүй дуучны зүүлтийг яаж гартаа оруулснаа санахгүй байсан гэнэ. Бүсгүй “Guns N" Roses” хамтлагийн тоглолтын дараах үдэшлэгт уригдсан зочдын нэг байсан аж. Хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч хулгай гарах үед дуучин үнэт эдлэлээ зүүгээгүй байсан гэж мэдүүлжээ. очир алмазан шигтгээтэй алтан зүүлтээ алдсандаа галзууртлаа уурлаж байсан Axl Rose үнэт эдлэлээ буцааж авсны дараа хүзүүнээсээ салгахгүй байгаа гэнэ.
Axl Rose үнэт эдлэлээ олжээ
Н.ЭНХ