Дорнодын бөхчүүд бэлтгэлдээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Дорнодын бөхчүүд бэлтгэлдээ гарлаа

Улс төр, сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд үндэсний бөхчүүд баяр наадмын бэлтгэлдээ гарч эхэлжээ. Тэдний эхлэлийг Дорнод аймгийн бөхчүүд тавилаа.

Дорнод аймгийн “Дорнод нутаг” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч, “Монгол шилтгээн”-д төвхнөжээ. Улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 30 гаруй бөх “Дорнод нутаг” галд багтсан байна. Өнөөдөр тус галын бэлтгэлийн нээлтэд зориулсан барилдааныг “Монгол шилтгээн”-д зохион байгуулжээ.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж