
Дорнод аймгийн “Дорнод нутаг” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч, “Монгол шилтгээн”-д төвхнөжээ. Улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 30 гаруй бөх “Дорнод нутаг” галд багтсан байна. Өнөөдөр тус галын бэлтгэлийн нээлтэд зориулсан барилдааныг “Монгол шилтгээн”-д зохион байгуулжээ.
Б.БАТ