Гадаад дахь монголчууд маргааш саналаа өгнө

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд маргааш саналаа өгнө

Гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэд зургадугаар сарын 10-нд буюу маргааш УИХ-ын сонгуульд саналаа өгөх гэж байна. 

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд  УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 11 нам, хоёр эвслийн төлөө саналаа өгөх эрхтэй юм.
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд өөрийн оршин суугаа оронд байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газарт 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт өөрийн биеэр очиж, УИХ-ын сонгуульд оролцож буй 11 нам, 2 эвслийн төлөө саналаа өгөх бөгөөд гадаад орнуудад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд дээр авч битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, саналыг эх орондоо сонгуульд оролцсон сонгогчдын саналтай хамт нэг өдөр тоолох юм.

Д.ОЮУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж