Үйлдвэрлэгчдийн яармаг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчдийн яармаг үргэлжилж байна

МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан зохиож байгуулж буй “Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012” олон улсын үзэсгэлэн яармаг болж байна. Зургадугаар сарын 7-нд эхэлсэн тус яармаг 11-нийг хүртэл  “Мишээл экспо” төвд үргэлжлэх юм. 12 дахь жилдээ явуулж буй тус яармагт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд, банк санхүүгийн болон олон улсын стандартад нийцсэн импортын бараа нийлүүлдэг компаниуд түлхүү оролцож байна. Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнгийн гол зорилгыг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын зах зээлд нэвтрүүлэх, бизнесийн байгууллагууд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг холбож буй ажил” хэмээн онцолж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж