Нигерийн энхийг сахиулагчид амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Нигерийн энхийг сахиулагчид амиа алджээ

Өмнөд Африкын Зааны ясан эрэг улсад Нигер улсаас ирсэн энхийг сахиулагч  долоон цэрэг өнгөрсөн баасан гаригт амиа алджээ. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  мэдэгдсэн байна. Амиа алдсан цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан юм. АНУ-ын албаныхны мэдэгдэж байгаагаар тэдгээр цэргүүд Либер улсын хил дээр гарсан халдлагын эсрэг ажиллаж байжээ. Дээрх хэрэг нь тус улсын Пара тосгоны ойролцоо болсон байна. Халдлагын үеэр цэргүүд маш аюултай нөхцөл байдалд байсан ба тус улсын Засгийн газар цаашид хариуцлагатай байхыг Пан Ги Мун анхааруулсан байна. Зааны Ясан Эрэгт НҮБ-аас суугаа албаныхны мэдээлж байгаагаар дээрх хэрэг нь 2004 оноос хойш цэргүүд халдлаганд өртсөн анхны тохиолдол болж байгаа гэнэ. Халдлага  гарсан газар Нигер улсын цэргүүдээс гадна өөр улсын цэргүүд ч тус үйл ажиллагаанд оролцож байсан байна. Албаныхны мэдэгдэж байгаагаар одоогийн байдлаар ямар шалтгаанаар цэргүүд рүү халдсан болохыг  тогтоогоогүй байна. Зааны Ясан Эрэг улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-аас хойш ойролцоогоор 11000 цэрэг дайчлагдан ажилласны цөөхөн хувь нь энгийн, үлдсэн хувь нь сайн дурын цэргүүд байдаг ажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж