Оюутнууд футзалын тэмцээнд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Оюутнууд футзалын тэмцээнд өрсөлдөж байна

Азийн оюутны спортын холбооны /АОСХ/ ивээл дор зохион байгуулж буй Азийн оюутны аварга шалгаруулах футзалын анхдугаар тэмцээн зургадугаар сарын 6-12-ны өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотноо болох юм. Тэмцээнд БНХАУ, Хонгконг, Казакстан, Макао, Оман, Сири, Тайланд, Иран зэрэг найман орны 150 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа зургадугаар сарын 7-ны өдөр Тегеран хотноо болж, АОСХ-ны ерөнхийлөгч Зан Шиншинг, АОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Омар Алхай, ерөнхий нарийн бичгийн дарга Кенни Чов болон бусад албаны хүмүүс оролцжээ. Тэмцээн А, В гэсэн 2 хэсэгт хуваагдан явагдаж байгаа ба А хэсэгт Ираны 1-р баг, Казакстан, БНХАУ, Макао, Оман улсын багууд харин В хэсэгт Ираны 2-р баг, Тайланд, Хонгконг, Сири улсын багууд багтжээ. Тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар Иран, Тайланд улсын багууд нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.

Иран улсад Азийн их, дээд сургуулиудын спортын эрдэм шинжилгээний бага хурал, АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал гээд Ази тивийн оюутны спортын ийнхүү 3 арга хэмжээ давхцаж нэгэн дор амжилттай зохион байгуулагдаж байгаагаар чухал онцлогтой болж байна. Энэхүү арга хэмжээг Иран улсын Засгийн газар, Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын яам болон Ираны оюутны спортын холбооноос өндөр түвшинд зохион байгуулж байгааг АОСХ-ны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн Зан Шиншинг эдгээр 3 арга хэмжээний нэгдсэн нээлтийн ёслолын арга хэмжээн дээр онцлон тэмдэглэлээ. Тэмцээний шилдгүүд зургадугаар сарын 11-ний өдөр тодорч эхний 3-н байрт шалгарсан багуудад Зохион байгуулах хорооноос цом, бэлэг дурсгалын зүйлс гардуулах юм байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж