“Эрсдэлтэй” цэцэрлэгүүдийг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

“Эрсдэлтэй” цэцэрлэгүүдийг нэрлэлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаанд боловсролын хяналтын хууль тогтоомжийн хэрэгжилтийн шалгалтанд 206 байгууллагыг хамруулан хийжээ. Шалгалтанд хамрагдсан байгууллагуудаас зориулалтын барилга байгууламжгүй 114, бага насны хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомын төрөл, ангилал хүрэлцээгүй 129, биеийн тамирын заалгүй 174 цэцэрлэг байна гэсэн зөрчил илэрсэн байна. Нийт цэцэрлэгүүдийн барилгын 30-80 хувь нь 15-30 жил болон түүнээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан тул хуучирч муудсан, анги танхим нь хүйтэн, хөгц мөөгөнцөртөх, будаг шохой хуурах, хана, сууринд цууралт суулт өгөх зэргээр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгааг шалгалтын комисс онцлов.

Түүнчлэн цэцэрлэгт зайлшгүй байх ёстой мэргэжлийн эмч 53.3 хувьд нь байхгүй, 72.2 хувь нь шаардлагатай тоног төхөөрөмж бүхий эмчийн болон тусгаарлах өрөөгүй, 40.2 хувь нь шаардлагатай эм, тариа, боолтын материалгүй байжээ. Энэ нь хүүхэд эрсдэлд орлоо гэхэд анхны тусламж үзүүлэх боломжгүй цэцэрлэг цөөнгүй байгааг гэрчилж байгаа ажээ. Тиймээс МХЕГ-ын шалгалтын баг 14 цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, нэг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрмөсөн хаажээ. 

Шалгалтаар дараах цэцэрлэгүүдийг “их эрсдэлтэй”-д тооцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж