Өнгөрөгч баасан гаригийн шөнө цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 27 хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн зам тээврийн 35 осол бүртгэгдэж, найман хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 190 хүнийг баасан гаригаас бямбад шилжих шөнө эрүүлжүүлсэн байна.
Д.ЖАРГАЛ