Сирийн шархдагсдад тусламж үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Сирийн шархдагсдад тусламж үзүүлж байна

Өмнөд Сирийн Деръа хотод болсон мөргөлдөөний үеэр  20 иргэн амиа алдаж, 12 иргэн шархадсан хэрэг бямба гаригт гарчээ. Тус мөргөлдөөний үеэр хохирсон  хохирогчдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд олноор өртөж, ихээхэн хохирол амссан болохыг Сирийн босогчдын армийнхан мэдэгдэж байна. Мөргөлдөөний үеэр эмнэлэгт хүргэгдэн ирсэн шархдагсдын ихэнх нь  цочролд орсон, ухаан алдасан байдалтай ирсэн хэмээн эмч нар мэдэгдсэн байна. Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын цэргүүд болоод овог хоорондын  мөргөлдөөний үеэр Сирийн Хама дахь Кибер тосгонд  65 хүн амиа алдсан талаар тус улс дахь АНУ-ын албаныхан мэдэгдэж байсан. Кибер тосгонд болсон дээрх мөргөлдөөний улмаас тосгоны байшин барилга шатаж их хэмжээний хохирол учирсан болохыг тосгоны оршин суугчид мэдэгджээ. Аз болоход тосгоны байшингууд шатаж байхад ихэнх байшин хүнгүй байсан байна. 78 иргэн хохирсон энэхүү хэрэгт Сирийн засгийн газар алан хядагчдыг буруутгаж байгаа билээ. Кофи Аннан болон НҮБ-ын Арабын холбооны улсыг хариуцсан албаныхны зүгээс Сирийн ард иргэд олноороо амиа алдаж байгаа явдалд тус улсын Ерөнхийдөгч Башар Асадыг  буруутгаж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гаригт НҮБ-ын Ерөнхий ассемблей Сирийн асуудлаар хэлэлцсэн байна. Тус чуулганы дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Аннантай уулзсан уулзалтын үеэр Сирийн Ерөнхийлөгч башшарыг эсэргүүцсэн бослогот мөргөлдөөн 15 сар үргэлжилж, олон энгийн ард иргэд хохирогч болж байгаа хэрэгт түүнийг эрс буруутгаж байна. ХятадынЗасгийн газрын  зүгээс Сирит болж байгаа бослогот мөргөлдөөний үеэр олон хот, тосгон сүйрч энгийн ард иргэд хохирч байгаа явдал нь өдөр ирэх тусам нэмэгдэж  байгаад тус улсын Засгийн газрыг буруутгасан байна.Одоогийн байдлаар Сири улсад мөргөлдөөний үеэр амиа алдсан иргэдийн тоо 14000-д хүрээд байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж