Банкны салбарт ’’галав юvлэх’’ тєлєвлєгєєг Засгийн газар маргааш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Банкны салбарт ’’галав юvлэх’’ тєлєвлєгєєг Засгийн газар маргааш хэлэлцэнэ

"Банкны бvтцийг єєрчлєх, дахин хєрєнгєжvvлэх" гэсэн сvржин хєтєлбєрийн тєслийг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэх сурагтай. Єнгєрсєн гурван сард бэлэн болсноосоо хойш єнєєдрийг хvртэл ихэд нууцлан   боловсруулсан ч vнэ цэнээ алдаж, ємхийрч илжрэх шинжтэй болоод ил гаргаж байгаа нь энэ. Сайхан ч юм шиг, аймаар ч юм шиг энэ хєтєлбєрийн цаана Монголын банк санхvvгийн салбарыг, улмаар макро эдийн засгийг донсолгох аянга нуугдаж буй гэж мэргэжлийн хvмvvс хардаж байгаа ажээ. Тэгвэл уг хєтєлбєрєєс чухам ямар "мессежvvд" цухуйж буйг тандая.

Юуны ємнє уг хєтєлбєрийг санаачлан боловсруулахад манай томоохон хандивлагч, Дэлхийн банкны урт гар идэвхтэй ажилласныг дурдах хэрэгтэй. Мэдээж vнэгvй биш. Бvр хагас сая ногооны vнэтэйгээр Солонгосын санхvvгийн шинжээч гэх хоёр хvнийг урьжээ. Ямартай ч гадны хєрєнгє, гадны хvн Монголын банкны салбарын дэд бvтцийг сэхээн амьдруулах учиртай аж. Ингэснээр євчтэй банкуудыг шахан гаргаж, эрvvл чийрэг мєнгєний мангасууд Монголын эдийн засгийг сэргээнэ гэдэгт уг хєтєлбєрийн гол зорилго оршиж байгаа нь тvвэггvй ойлгогдож байна. Энэхvv хєтєлбєрийн талаар єнєєдрийн байдлаар УИХ-ын гишvvд бараг ойлголтгvй шахам байгаа. Харин Засгийн газрын тvвшинд цагийг нь тулгаж байгаад ч болтугай гоё мэдээлэл єгсєн л байх. Гэхдээ маргааш шийдээд батлана гэхээр "эвгvй" санагдаад байгаа юм. Vнэхээр олноороо хэлэлцэж оновчтой шийдэлд хvрье гэсэн бол аль гуравдугаар сард бэлэн болсон тєлєвлєгєєг мэйлээр ч болсон "шидээд" шийдвэр гаргах тvвшнийхэнд уншиж судлах зав єгч болох байсан. Олон нийт ч энэ талаар урьдчилсан мэдээлэлтэй байх ёстой. Одоо сайтууд болон хэвлэлээр дэлгэсэн тєслийг харахад нууцлаад байхааргvй л болгочихсон юм байна.

Тэгвэл Монголын Засгийн газарт танилцуулж буй хєтєлбєрийн сайхан vгс яаж уншигдаж байгааг шинжиж vзье. Эхлээд уг хєтєлбєрийг хэрэгжvvлсэн албан тушаалтан vйл ажиллагаа явуулсныхаа тєлєє ямарваа гэм зэм хvлээж чадахгvй шvv гэдгээ Засгийн газарт хандан анхааруулжээ.

Єєрєєр хэлбэл, Монголын банкны салбарыг сэргээх ариун vйлст зvтгэх хvрээндээ ямар ч vйлдэл хийсэн хууль vйлчлэхгvй гэдгээ тулган шаардаж байгаа юм биш vv. Дэлхийн хаана ч, ямар ч ядуу зvдvv улсын нутаг дэвсгэр дээр ингэж аашилж болдог гэж vv?

Хєтєлбєрийн vндсэн зарчмын эхэнд хувийн ємчит банкийг "Єєрийн хєрєнгєєр сайтар хангагдсан, хvчирхэг" байх шаардлага тавьжээ. Єєрийн хєрєнгийн босго нь єндєр, тэгээд ч хvчгvй эдийн засагтай оронд хvчирхэг байх шаардлага тавихаар хэн тэнцэх нь тун эргэлзээтэй. Мєн "Зохистой удирдлага, ємчлєгчтэй" байх хэрэгтэй аж. Одоо Монголд vйл ажиллагаа явуулж буй банкуудын ихэнх нь гаднын томоохон банкир, олигархуудын гарт орсныг сайтар судалсны vндсэн дээр аюулгvй байдал талаас нь анхаарчээ гэж уншигдаж болох юм. Гэвч vнэн хэрэгтээ зохистой удирдлага мєн, бишийг хэн хэрхэн тогтоож, алийг нь унагаахаа шийдэх бvрэн эрхийг хєтєлбєр боловсруулагчид хэдийнээ гартаа авчээ гэж ойлгогдож байна.

Засгийн газрын дахин хєрєнгєжvvлэлтээр нэг, хоёрдугаар зэрэглэлийн єєрийн хєрєнгийн дэмжлэг авах хєтєлбєрт банкны системийн нийт активын 1.5-аас доошгvй хувийг эзэлж байгаа хувийн банкийг хамруулна гэжээ. Хэрэв энэ босгод хvрэхгvй бол хоорондоо буюу бусад банктай нэгдэж болно. Харин нэгдсэн бол уг нэгдлийг буцааж салгахгvй гэсэн амлалт єгсєн байх учиртай гэнэ. Ингээд нийлж, хамжиж байгаад 1.5 хувийн босгыг давсан бол Засгийн газраас уг хєтєлбєрийг баталснаас хойш ердєє 45-хан хоногийн дотор Монголбанктай тохиролцон боловсруулсан "Банкаа сэхээх, сэргээх" тєлєвлєгєєгєє Удирдах хороонд ирvvлэх ёстой гэнэ. Удирдах хороо нь 3-5 хvний бvрэлдэхvvнтэй. Vvнд Монголбанкны Ерєнхийлєгч, Сангийн сайд нар заавал байх, мєн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэг тєлєєлєл гээд Ерєнхий сайдыг хашилтад хийж тодотгосон байна. Єєрєєр хэлбэл, тэд хєтєлбєртєє Ерєнхий сайдыг татан оролцуулах, дэмжvvлэх хvсэлтэй байгаа бололтой. Дээрх Удирдах хороо нь тєрийн дээд эрх мэдэлтнvvдийг багтаах эрмэлзэлтэй байгаа нь улстєрчдєєс ангид байх гэх уриа лоозонтой нь харшилдаад байгаа юм биш vv.

Уг хєтєлбєрийн бараг єгvvлбэр бvрт тааралдах “Єєрийн хєрєнгийн зохистой харьцааны шалгуур vзvvлэлт” /ЄХЗХШY/ гэдэг нь одоо ажиллаж буй арилжааны банкуудын "vхэх сэхэхийг шийдэх жинлvvр" ажээ. Шалгуур vзvvлэлт гэдэг нь "Нэгдvгээр зэргийн єєрийн хєрєнгєний vзvvлэлтийг наад зах нь долоон хувь, нийт єєрийн хєрєнгийн vзvvлэлтийг 14 хувьд хvргэ" гэсэн босгыг хэлж байгаа юм. Энэхvv шалгуур vзvvлэлтийг хангаж чадаагvй банкуудад 90 хоногийн дотор бодитой, шинэ эх vvсвэрээр хєрєнгєє нэмэгдvvл" гэсэн шаардлага тавина.

Банкны єєрийн хєрєнгийн дэмжлэгийн хэмжээг банк тус бvрээр тодорхойлно гэж хєтєлбєрт тусгажээ. Ингэхдээ "дахин хєрєнгєжvvлэх арга хэмжээ"-нд хамрагдахаас ємнє тухайн банкинд vvссэн бvх алдагдлыг банкны одоогийн хувьцаа эзэмшигчид бvрэн хариуцах бєгєєд vvнийг нарийвчлан боловсруулсан аргачлалаар зохицуулах гэнэ. Энэ аргачлалаар хэрхэн шvvж, хувьцаа эзэмшигчид дааж давшгvй алдагдал хvлээхийг таашгvй бєгєєд шvvлт vнэн зєв болно гэдэгт итгэхэд бэрх юм.

Дэлхийн банкнаас санаачилсан уг тєсєл хєтєлбєр "Банкуудын єєрийн хєрєнгийг нэмэгдvvлнэ, сэргээнэ" гэсэн сайхан зорилготой ч vvний тулд дэглэм баримталж ажиллахаар заасан нь ардчилсан улс оронд хэрэгжvvлж буй диктатур бодлого гэж ойлгогдоход хvрч байна. Энэхvv дэглэмт нь єєрийн хєрєнгийн зохистой харьцааны шалгуур vзvvлэлт нь 12 хувиас доогуур байгаа банкуудад хамааралтай. Уг заалтад манай муусайн банкууд бvгдээрээ гvйгээд орохоос єєр аргагvй. Яг энэ vеэс хєтєлбєр боловсруулагчдын тоглолт эхэлнэ. Аймшигт 12 хувьд нь хvрэхийн тулд ямар хэмжээний хєрєнгє шаардагдах талаар Монголбанк vнэлгээ хийгээд дэглэмийн дагуу 30 хоногийн дотор хувь нийлvvлэгчдийн хурлаа зарлан хуралдуул гэсэн шаардах бичгийг азгvй банкныханд гардуулах аж. Хувь нийлvvлэгчдийн хурал дээр шалгалтаар тогтоогдсон бvх алдагдлыг єєрийн хєрєнгєєр хааж, банкаа эрvvлжvvлэх тєлєвлєгєє боловсруулан Монголбанкинд хvргvvлэхээ амлах юм. Хэрэв хєтєлбєр боловсруулагч, хэрэгжvvлэгчдэд шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгvй бол банкийг татан буулгах, дампууруулах хvртэл албадлагын арга хэмжээг Монголбанк авна гэж уг тєсєлд заажээ. Энэ бол тэдний эцсийн зорилго буюу шаардлагатай vр дvн юм. Харамсалтай нь хэрэгжvvлэгч нь Монголбанк байхаар заасан байна.

Харин алдагдал гарсан тохиолдолд хувь нийлvvлэгчид Засгийн газрын алдагдлыг бэлэн мєнгєєр шууд тєлєх, эсвэл барьцаалсан хувьцаанаас дутуугvй vнээр нєхєж авахыг Засгийн газарт зєвшєєрєх ёстой хэмээн "тулган шаарджээ". Алдагдлыг хаагаад мєнгє vлдвэл хувь нийлvvлэгчид буцаан олгох гэнэ. Vvнийг доромжлол гэж vзэх vv, эсвэл эдийн засгийн террор гэж ойлгох уу?
Засгийн газрын худалдан авсан хувьцааны тєлбєрийг Тєрийн ємчийн хороонд зах зээлийн нєхцєлд vндэслэсэн, тохиролцож болохуйц Засгийн бондоор тєлнє. Хувьцаа худалдан авах vнийг зах зээлийн vнэ болон гурав дахь этгээдийн санал болгрсон vнийн аль ихээр нь тогтооно. Харин гурав дахь этгээд хэн байх, ямар зорилготой, vндэсний аюулгvй байдалд халтай эсэхийг тэнд дурдаагvй байгаа иь "эвгvй" асуудал оиш гэж vv. Ингээд тухайн банк Удирдах хорооны саналыг хvлээж авснаас хойш 15 хоногийн дотор хувьцаагаа худалдан авч чадахгvй бол хувьцааг гуравдагч этгээдэд урилгаар буюу дуудлага худалдаагаар зарах ажээ.

Тvvнчлэн банкны салбарын бvтцийн єєрчлєлтийн хvрээнд “Тєрєєс гаргасан хадгаламжийн баталгаа”-ны хэлбэрээс “Хязгаарлагдмал хадгаламжийн даатгал”-ын хэлбэрт шилжvvлэх асуудлыг хєндсєн байна. Ингэхдээ "Тєрєєс гаргасан мєнгєн хадгаламжиин баталгааны одоогийн хэлбэр нь уг баталгааг буруугаар гуйвуулан ашиглах боломж олгож байна" гэсэн тайлбар хийжээ. Vvнийг албаны болон банкны салбарын зарим эх сурвалж vгvйсгэж, "Ийм тохиолдол байхгvй. Зориудаар тєєрєгдvvлж байна" хэмээж байгаа юм.

Энэ мэтчлэн тэртэй тэргvй єндєр босгыг нь давах чадваргvй арилжааны банкуудыг "гуравдагч этгээд"-ийн гарт тєвлєрvvлэхэд хєтєлбєрийн ихэнх заалт йхээхэн хvчин чармайлт тавьсан байна. Мєн Монголбанк, Монгол Улсын Засгийн газарт юу хийх, иргэд, байгууллагатайгаа яаж харилцахыг нь хvртэл тойруу замаар зааж єгсєн байгаа нь анхаарал татаж байгаа юм. Vvний цаана хэний эрх ашиг байгааг таамаглахад тийм ч эерэг хариу гарахгvй л болов уу.

У.Оргилмаа.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж