“Эрийн хийморь” барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

“Эрийн хийморь” барилдаан болно

МҮБХ-ноос зохион байгуулж буй сумын цолтнуудын ”Эрийн хийморь” барилдаан өнөөдөр 14.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд эхлэх гэж байна. Түүнчлэн маргааш Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Чингэлтэй хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас болох аж.  "Чингэлтэй хайрхан"-ны хишиг барилдааныг анх 2008 онд явуулж байсан бөгөөд энэ удаа тав дахь жилтэйгээ золгож байгаа юм. Тус барилдаанд 2008 онд улсын харцага Т.Мөнгөнцоож, 2009 онд улсын арслан До.Ганхуяг, 2012 онд даян аварга Г.Өсөхбаяр, 2011 онд улсын заан Д.Рагчаа нар тус тус түрүүлж байжээ.

Эх сурвалж: undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж