Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь насыг хохироосон хэрэг зургадугаар сарын 07-ны шөнө гарсан байна.
Сүхбаатар дүүргийн нутаг, МУБИС-ийн зүүн замд Toyota Lexus 00-23 УБР дугаартай автомашины жолооч Т гэгч явган зорчигч, 20 настай Х-г мөргөж, амь насыг нь хохироожээ. Мөн энэ өдрийн 20.00 цагийн орчим Төв аймгийн нутаг 52-ын давааны хойд замд Hyundai Grace маркийн автомашин 37-12 дугаартай автомашин онхолдож, зорчигч болох 10 настай Г нас барж, зургаан хүн гэмтсэн хэрэг гарсан байна. Жолооч нар орон нутгийн замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгаас анхааруулж байна.