Нийтийн тээврийн газраас зуслангийн чиглэлийн үйлчилгээг зургадугаар сарын 4-ий өдрөөс эхлэн албан ёсоор эхлүүлсэн. Тодруулбал, Жигжид, Баянбулаг, Гоодой чиглэлүүдэд их багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд Тусгаар тогтнолын талбайн урд авто зогсоолоос явж байна. Мөн Өвөр гүнт, Майхан толгой, Яргайт чиглэлүүдэд бага багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд Долоон буудлаас 07.00 цагт хөдөлж байгаа. Зорчигчдын ачаалал ихэссэнтэй холбогдуулан Шарга морьт, Санзай, Шадавлингийн чиглэлд үйлчлэх автобусны тоог Нийтийн тээврийн газраас нэмэгдүүлжээ. Зуслангийн чиглэлд их багтаамжийн автобусны үнэ том хүн 500 төгрөг, хүүхэд 200 төгрөг, бага багтаамжийн автобус том хүн 600, хүүхэд 200 төгрөг байна.
Д.ЖАРГАЛ