Өмнө нь болсон шүүх хурлаар тэднийг Узбекстаны иргэн М.Авезовын нас барсанд буруугүй гэж цагаатгасан бөгөөд харин танхайран, бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутай гэж ийнхүү шүүж байгаа юм. Өөрөөр хэлбэл Узбекстаны иргэний шархаа даалгүй нас барсныг Москва хотын шүүх аллага гэж үзээгүй байна.
Орос бус төрхтэй Москвагийн зочдыг “ангуучилдаг” энэ фашист бүлгэмд 16-27 насны үндсэрхэг үзэлтэй залуус нэгдээд байсан юм. Монголын иргэн Б.Пүрэвдорж ч мөн ийм үндсэрхэг үзлийнх нь золиос болон, хүнд гэмтэл авсан аж. Шүүгдэж байгаа Г.Голованов, Е.Маренчук нарын нэг нь 18, нөгөө нь 21 настай. Харин “Норд ийст 88”-ийн удирдагч 20 настай Деннис Кузницов нь үндэстэн хоорондын мөргөлдөөнд турхисарсан, үндсэрхэг үзлийг сурталчилсан гэж 2011 оны намар ял авч байжээ. Тэрбээр орос биш царайтай хүмүүсийг дээрэмдэн зодож, танхайрахыг бусад гишүүддээ уриалдаг ч өөрөө үүнд гар бие оролцдоггүй аж.
Эх сурвалж: WWW.24TSAG.MN