Дэлхийн тэргүүн теннисчин Жокович “Их дуулга”-ын таван цом хүртэхдээ Францын нээлттэй тэмцээнд түрүүлж чадаагүй байна.
Оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээд Жокович, Надаль нарын тоглолт таван сэт үргэлжиж зургаан цаг гаран тоглосоны эцэст (5:7, 6:4, 6:2, 6:7, 7:5) Жокович ялалт байгуулж байсан билээ. Жокович, Надалийг ээлжит тулаан маргааш орой болно.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн цомын төлөө ОХУ-ын Мария Шарапова, Италийн Сара Эррина нарын өрсөлдөөн өнөө шөнө болно. “Их дуулга”-ын гурван түрүүт Мария Шарапова Францын нээлттэй тэмцээнд түрүүлж чадаагүй байгаа билээ. Тэрбээр энэхүү тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэн тоглож байгаа бөгөөд шөвгөрсөнөөр дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж байгаа юм. Түүний хувьд оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээд Беларусын Виктория Азаренкад ялагдаж (6:3, 6:0) байсан байна. Харин түүний өрсөлдөгч тус тэмцээнд 21-т эрэмбэлэгдэн тоглож буй Италийн Сара Эррина “Их дуулга”-ынхаа оргил амжилтыг үзүүлээд байна. Тэрбээр шигшээд шалгарахдаа олон шилдэгүүдийг буулган авч Шараповатай тунаж байгаа билээ.
Өчигдөр Сара нутаг нэгт Винситэй хосын шигшээ тоглолтод ОХУ-ын хос Мария Кириленко, Надия Петроваг 4:6, 6:4, 6:2-аар буулган авч “Их дуулга”-ын хосын анхны цомоо хүртлээ. Хосын төрлийн аваргууд 340 мянган еврогийн шагнал хүртэж байгаа бөгөөд чансааны 2000 оноо авсан байна. Италийн хосууд тус тэмцээнд дөрөвт, ОХУ-ын хосууд долоод эрэмбэлэгдэн тоглосон байна.
Италийн хосын хувьд оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод ОХУ-ын ОХУ-ын Светлана Кузнецова, Вера Звонарева нарын хосод ялагдаж (7:5, 4:6, 3:6) байжээ.