2012 оны 06 дугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, Говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлжийн голын сав нутгаар сэрүүсч 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 55хувь, агаарын даралт 864 гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.
10,11-нд нутгийн зүүн хасагт хур тунадас, 12,13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи хугацааны эхээр говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.