“Хавтаст хэрэгтэйгээ танилцаж байж хуралд очино”

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

“Хавтаст хэрэгтэйгээ танилцаж байж хуралд очино”

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийлээ. Тэрбээр уулзалтын үеэр “Би лхагва гаригт эмнэлгээс гарсан. Ний нуугүй хэлэхэд гадуур болж байгаа үйл явдлыг сайн ажиглаж чадсангүй. Өчигдөр, өнөөдөр хоёр СЕХ-ны гаргасан шийдвэрүүдийг эсэргүүцэж, өөрсдийнхөө үндэслэл тайлбарыг бэлтгэхэд анхаарч ажиллалаа” хэмээн мэдэгдэв. 

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал энэ сарын 12-ны өдөр болно. Тэрбээр “49 хавтаст хэрэг бүхий 4900 хуудас материалтай бүрэн танилцаж амжаагүй байгаа тул очихгүй байж мэднэ” гэдгээ мөн энэ үеэр илэрхийлжээ. Дээрх материалтай бүрэн танилцаж дууссаны дараа тэрбээр шүүх хуралд очих төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж