Францын эдийн засаг доройтжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Францын эдийн засаг доройтжээ

Францын Төв банкны мэдэгдэж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт жилийн өмнөх  хагаст нь дөнгөж 0.1  хувийн өсөлттэй байсан бол жилийн эхний гурван сард тэг хувийн өсөлттэй гарсан байна.

Европын холбоо өрийн хямралаас гарахыг хичээж  байхад энэ бууралт нь Европын холбоонд эдийн засгийн засгийн өсөлт үгүйлэгдэж байгаагийн сүүлийн дохио гэнэ. Өнгөрсөн мягмар гаригт гаргасан Францын эдийн засгийн тоон үзүүлэлтээр Францын ажилгүйдлийн түвшин 2012 оны жилийн эхний хагаст 10 хувьд хүрснийг харуулж байна. Европын холбооны орнуудаас эдийн засгийн өсөлттэй бүртгэгдсэн цөөн хэдэн орны нэг болох Германы тоон үзүүлэлтээр дөрөвдүгээр сарыг өмнөх сартай нь харьцуулахад экспортын хэмжээ нэг аравны долоон хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гэхдээ өнгөрсөн жилийн мөн сартай харьцуулахад Германы экспорт гурав аравны дөрвөн хувиар өссөн бол  европийн холбооноос өөр орнуудлуу хийсэн экспорт арав аравны гурван хувиар өссөн байна. Харин импорт өмнөх сартай харьцуулахад дөрөв аравны найман хувийн бууралттай гарсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж