Холливудын нэрт жүжигчин 51 настай Жорж Клуни өнгөрсөн жилээс эхлэн зодооны тамирчин 32 настай Стейси Кейблэртэй хайр сэтгэлийн холбоотой болсон.
Нэрт жүжигчин шинэ киноны зураг авалтдаа ороод тун зав муутай байгаа ч энэ бүх ажлаа түр хойш тавьж, найз бүсгүйтэйгээ хамт Итали руу аяллаар явах гэнэ.
Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун яваа жүжигчин Жорж Клуни уран бүтээлийн хувьд ч ургац арвинтай явна. Тэрбээр “New Yorker” зохиолын нэгэн өгүүлэлд тулгуурлан хийгдэж байгаа “Comandante Yankee” киноны найруулагчаар ажиллаж байгаа юм.
Тэрбээр өөрийн анд Грант Хэсловтой хамтран Кубийн түүхээр бас нэгэн кино хийх гэж байгаа аж.
Мөн өөрөө зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон “Monuments Men” киноны ажилдаа ханцуй шамлан ороод байгаа аж.
“Eagle News TV” Entertainment news