Монгол Улсын Засгийн газар энэ онд харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлжээ. Ид бүтээн байгуулалтын он жилүүдэд ийнхүү геологи, уул уурхай, зам, барилгын ажлууд ихээр хийгдэх болох нь. Үүнд ажиллах хүчний хэрэгцээ шууд хамааралтай билээ. Элсэлтийн шалгалтаа өгч, ажил, амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа залуустаа зориулан хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг танилцуулж байна.
- Авто замын барилга
- Бага ангийн багш
- Сургуулийн өмнөх боловсролын багш
- Байгалийн ухааны чиглэлийн багш
- Геологи
- Гидрогеологи
- Тидромеханик инженер
- Усны нөөц, экологи
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Уул уурхайн машин тоног, төхөөрөмж
- Малын эмч
- Мэдээллийн систем
- Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
- Сантехник, инженерийн байгууламж
- Сэргээгдэх эрчим хүч
- Нано инженерчлэл
- Биотехнологи
- Цөмийн эрчим хүч
- Онош зүй
- Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал
2011-2012 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 101 их, дээд сургууль, коллежид нийт 173 мянга орчим оюутан сурч байгаа ажээ. Үүний 15 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт оюутны 60 орчим хувь буюу 104 мянга орчим оюутан суралцаж байна гэнэ. Тэгэхээр нийт суралцагсдын 4/3 нь дээд мэргэжил эзэмшихээр чармайж байгаа гэсэн дүр зургийг харж болох нь. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, сонголтоо зөв хийхийг Боловсролын үнэлгээний төвөөс онцолж байна.