Австрали хамгийн их хөрөнгө оруулалт татжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Австрали хамгийн их хөрөнгө оруулалт татжээ

Өнгөрсөн онд уул уурхайн салбарт нийт 676 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл Латин Америкийн улсуудад 192 тэрбум долларын хөрөнгө оруулалалт хийгдсэн нь хөрөнгө оруулалтын 28 хувийг эзэлж тэргүүлсэн бол улсуудаас Австрали 99 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж дэлхийн бусад улсуудыг тэргүүлсэн байна.

Австралид оруулсан хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын 15 хувийг эзэлж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ нь Ази, Европ тивээс илүү байгаа юм.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг бүс нутгаар нь авч үзвэл Латин Америкийн дараа Хойд Америк 124 тэрбум доллараар удаалж, Далайн бүсийн улсууд 113 тэрбумаар гуравдугаарт оржээ.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт. Бүс нутгаар.

Хөрөнгө оруулалтын хэмжээ   
                                            ам.доллар            Эзлэх хувь

Латин Америк

192 тэрбум

28

Хойд Америк

124 тэрбум

18

Далайн орнууд

113 тэрбум

17

Африк тив

99 тэрбум

15

Европ тив

75 тэрбум

11

Ази тив

73 тэрбум

11

Харин уул уурхайн салбартаа хамгийн хөрөнгө оруулалт татаж чадсан улсаар Австрали тодорсон байна. Нийт 99 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан нь нийт хөрөнгө оруулалтын 15 хувийг эзэлж байгаа аж. Хоёрдугаарт Канад 92 тэрбум доллар татаж, 14 хувийг эзэлж байгаа бол Чили 54 тэрбум доллар татаж, 8 хувийг эзэлж байна. Тэргүүлэгч Австрали улсын хувьд төмрийн хүдрийн тэсрэлт нь үргэлжилж байгаа бөгөөд топ 20 төслийнх нь 13 нь төмрийн хүдрийнх байгаа юм. Уг 13 төслийн 11-т нь нэг тэрбумаас дээш хөрөнгө оруулалт оржээ. Хоёрдугаарт орж байгаа Канадын тухайд топ 20 төслийнх нь 6 нь алт, 5 нь төмрийн хүлэр, 2 нь зэсийн төсөл юм байна.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт. Улс
    Хөрөнгө оруулалтын хэмжээ   
                                            ам.доллар             Эзлэх хувь

Австрали

99 тэрбум

15

Канад

92 тэрбум

14

Чили

54 тэрбум

8

Бразил

46 тэрбум

7

Орос

46 тэрбум

7

Перу

44 тэрбум

6

АНУ

32 тэрбум

5

ӨАБНУ

25 тэрбум

4

Филиппин

17 тэрбум

3

Гвиней

16 тэрбум

2

 Дээрх 10 улс нь нийт 471 тэрбум ам.доллар татаж, нийт уул уурхайн салбар оруулсан хөрөнгө оруулалтын 71 хувийг эзэлж байна.

2010 онтой харьцуулахад топ 10 улсын жагсаалт бага зэрэг өөрчлөгдсөн байна. Тухайлбал Чили энэ жил 54 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсанаар нэг байр ахиж гуравдугаарт орсон бол Бразил 46 тэрбум доллараар нэг байр ухарч дөрөвдүгээрт эрэмблэгджээ. Орос, Перу хоёр энэ жил байраа больсон бол АНУ Өмнөд Африктай бас байраа сольжээ. АНУ-ын хувьд 2011 онд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 38 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн жил 10-т орж байсан Мексик байраа Гвинейд алджээ. Гвинейн хувьд 16 тэрбум доларын хөрөнгө оруулалт татсан бөгөөд энэ бүх хөрөнгө оруулалт нь төмрийн хүдрийн гурван том төсөлд зарцуулагдсан байна. Ганцхан Симандоугийн төмрийн хүдрийн ордод гэхэд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт оржээ.

Дээрх 10 улсын араас Мексик, Аргентин, Шинэ Гвиней, хятад, Индонези, Швед, Конго, Казакстан улсууд наймаас 13 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсан үзүүлэлтээрээ оржээ.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж