Интернэт хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар нэгэн сонирхолтой үр дүн гарчээ.
Уг судалгаагаар АНУ-ын нийт тэтгэврийн насны буюу 65-аас дээш насны иргэдийн 53 хувь нь байнга интернет ашигладаг нь тогтоогдсон байна. Мөн эдгээр настнуудын хамгийн их хэрэглэдэг сайтаар фейсбүүк тодорч, араас нь твиттер удаалжээ. Мөн мэссэнжэр, мэйлийг ашигладаг байна.
Хамгийн сонирхолтой нь фейсбүүк хэрэглэгч хөгшчүүдийн дийлэнх нь тоглоом тоглох, найзуудынхаа зургийг үзэх зэрэг үйлдэл хийдэг гэнэ.
Харин тус улсын 18-аас дээш насны залуучуудын 82 хувь нь интернетийг өдөр бүр, байнга ашигладаг гэсэн судалгаа гарсан байна.
Т.МӨНХТҮВШИН