МАХН-ын гомдлыг СЕХ хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

МАХН-ын гомдлыг СЕХ хэлэлцэнэ

СЕХ өнөөдөр хуралдах гэж байна. Түүгээр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшигч МАХН-ын дарга Н.Энхбаяр, нэр дэвшигч Э.Батшугар, С.Нарангэрэл, С.Авирмэд, З.Ойдов нарын нэр бүхий хүмүүсийг СЕХ хассаныг эсэргүүцэн МАХН-аас гаргасан гомдлыг хэлэлцэх юм байна. Шударга ёс эвслээс уг асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болоод байгаа юм. Түүнээс гадна зарим нэр дэвшигчийн нэр дээр иргэдээс ирүүлсэн гомдол, ирэх ням гаригт гадаадад байгаа иргэдийн дунд явуулах санал хураалт зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэх ажээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж