“Комаки балет”-ын тасалбар дуусчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

“Комаки балет”-ын тасалбар дуусчээ

Балетчин Д.Алтанхуяг Японы “Комаки балет”-ийн уран бүтээлчидтэй хамт эх орондоо ирээд байгаа билээ. Тэдний хамтарсан “Комаки балет ба Д.Алтанхуяг Монголд” тоглолт Соёлын төв өргөөнд өнөөдөр 18.00 цагт, маргааш 17.00 цагт тус тус болох юм. Монголын Балетын хөгжил сан, БСШУЯ хамтран “Комаки балет”-ын уран бүтээлчдийн тоглолтыг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан тайзнаа толилуулах гэж байгаа юм. Тус тоглолтод 50-иад хүний бүрэлдэхүүнтэй бүжигчид, уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг мөн түүний анд, АНУ-ын Бостон хотын Фестиваль балет театрын гоцлол бүжигчин Эмили Локоссо урилгаар оролцож байна. Тоглолтын тасалбар 20, 40, 80 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд өнөөдрийн тасалбар хэдийнэ борлогдож, зөвхөн маргаашийнх үлджээ. Олон улсын чанартай энэхүү тоглолтыг оюутан сурагч, хүүхэд багачууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 50 хувийн хямдралтай үнээр үзэх боломжтой юм байна. 

“Комаки балет” тоглолт нь Японы үндэсний балет Мадарена, Н.Римски Корсаковын Шахерезада бүжгэн жүжиг гэсэн хоёр хэсэгтэй. Мадарена бол 400 жилийн тэртээх Японы түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм. Харин Шахерезада нь 1946 онд Японы тайзнаа анх тоглогдсон ба саяхан Д.Алтанхуяг тус улсад энэхүү бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээж, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авчээ. Харин тэрбээр энэ удаа эх орныхоо тайзнаа Шахерезадагийн гол дүрдээ дахин тоглох гэж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж