Майдар бурхны цогцолбор барина

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Майдар бурхны цогцолбор барина

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурхны цогцолбор барих төслийг “Их Майдар” сангийнхан эхлүүлжээ. Уг цогцолборын архитектороор барималч Д.Эрдэмбилэг ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөөг урласан юм. Уг цогцолборт 54 метр өндөр Майдар бурхан, 108 метр өндөр суварга бүтээхээс гадна 108 га газрыг хамарсан соёл, гэгээрлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах аж. Майдар бурханыг Монголд цутгаж байгаа бөгөөд бурхан болон суваргыг бүтээх ажлыг 2014 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 15 жил үргэлжлэх ажээ. Мөн Зүүн хүрээ Дашчойлон хийдэд 80 тохой өндөр Майдар бурханыг дуганын хамт сэргээн бүтээх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн байна. Майдар бурханы эх загварыг Өндөр гэгээн Занабазарын тигээр барималч Н.Оргил урлаж, дуганын загварыг архитектор Д.Балдан гаргажээ. 80 тохой Майдарыг Төвдөд цутгаж байгаа бөгөөд долдугаар сард дуусах аж. Харин дуганыг Дашчойлин хийдийн хашаанд барьж эхэлжээ.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж