Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Укагийн нэрний учир

“Киви” хамтлагийн шаргал үст Ука буюу Уламбаярын нэрний учир их энгийн гэнэ. Түүний нэрийг ээж Т.Заманд өгсөн бөгөөд охиноо аз жаргалаар дүүрэн, улам баяр хөөр дүүрэн амьдрахыг ерөөж Уламбаяр гэж нэрлэжээ. Харин найзууд нь түүний Ука гэж дууддаг бөгөөд энэ нэрэндээ ч дуртай байдаг гэнэ. Ука үнэхээр л хаа явсан газраа байнга л инээмсэглэж, баяр хөөрөөр дүүрэн байдаг аж. Бусдыгаа үргэлж инээлгэж, хамтлагийнхаа хамгийн хөгжилтэй бүсгүй гэнэ лээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж