Цэвэрлэх
Нүүрний өнгөц болон гүн бохирдлыг арилгах, түүнчлэн нүх сүвийг бөглөдөг арьсан дахь өөхлөг ялгарлын илүүдлийг цэвэрлэхэд угаагч гель тогтмол хэрэглэх нь тустай. Арьсанд зориулагдсан сайн чанарын гель нь хар цэг, батга үүсэхээс сэргийлдэг болно. Гель нь саванг орлуулах боломжтой.
Чийгшүүлэх
Арьс чийгээ алдахаар л өнгө нь үхэж, үрчлээ үүсэх ч юмуу асуудал бий болдог. Тиймээс өдөр бүр чийгшүүлэгч крем түрхэж байхыг зөвлөе. Ингэснээр арьс толигор, эрүүл өнгөтэй болно. Сайн чанарын чийгшүүлэгч крөм нь арьсыг тань бүтэн өдрийн туршид "халамжилна". Өглөө түрхсэн бол орой ч мөн цэмцгэр харагдана. Ус, ундаа мөн шингэн зүйлийг их хэмжээгээр уух шаардлага байхгүй.
Чангаруулах
Нүх сүвийг багасгах, чийгшүүлэгч хэрэгсэл тавихад арьсыг бэлтгэх. Цэвэрлэж эрүүлжүүлэх, арьсыг чангаруулагч тоник нь арьсны- өөхлөг тэнцвэрийг тогтмолжуулж, нүүрэнд гялалзах тосны илүүдлийг арилгадгаараа онцлогтой. Үүний сацуу хоол хүнсээ тохируулж, эрүүл хэв маягийн амьдралыг баримтлах нь чухал.