Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Уилл Смит хатуу аав

“Хар хувцастнууд” киноны од, жүжигчин Уилл Смит охиноо 40 нас хүрэхээс нь нааш болзоонд явуулахгүй гэсэн гэнэ. Өдгөө 43 настай жүжигчин Уилл Смит “Виллоу гэртээ найз залуугаа дагуулж ирвэл би бичлэг хийж, өөрийнх нь тухай нэг нэгэнгүй яриулна. Гэхдээ би түүнийг 40 нас хүрсэн хойно л ийм зүйлийг зөвшөөрнө” хэмээжээ. Түүний охин Виллоу Холливудад этгээд хувцаслалт, үсний засалтаараа ялгардаг бөгөөд үсээ байсхийгээд л янз янзын өнгөөр будуулчихсан явж байдаг хүүхэд билээ. Охины “Whip My Hair” хэмээх анхны дуу нь Их Британийн шилдэг дууны жагсаалтад хоёрт бичигдэж, Америкт багагүй амжилт авчирсан юм. Харин түүний хоёр дахь Fireball дуу нь төдийлөн амжилт олоогүй гэнэ. Түүний ах Жаден “Карате кид” киногоор Холливуд дахь гараагаа амжилттай эхэлсэн билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж