Охид, бүсгүйчүүд аваргаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Охид, бүсгүйчүүд аваргаа тодрууллаа

Монголын хөлбөмбөгийн холбооны охид, эмэгтэйчүүдийн цомын тэмцээн таван өдрийн турш үргэлжиж, аваргуудаа тодрууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл доорх, “Тэнгэр даатгал” ХХК-ийн ивээн тэтгэн зохион байгуулсан тэмцээний дөрвөн насны ангилалд 25 багийн 250 гаруй тамирчин хурд хуч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Медалийн төлөөх тоглолтууд ширүүхэн болсон бөгөөд 13 хүртэлх насны алт, хүрэл медалийн эзэн торгуулийн цохилтоор тодорсон. Нас болгоны эхний гурван байрт шалгарсан багийг 300, 200, 100 мянган төгрөгөөр урамшуулсан юм. Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Эрчим” клубийн охид, бүсгүйчүүд нас болгоны ангилалд медаль хүртэж, дээд амжилт тогтоосон. Түүнчлэн Өвөрхангай аймгийн “Хужирт титэм” баг 13 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртсэн нь хөдөө, орон нутагт хөлбөмбөгийн спорт хөгжиж буйг харуулсан үйл явдал боллоо. “Хас” банкны хамт олон өврийн сайхан хангай нутгийн тамирчдад урам хайрлаж, тоглолтын хувцас, хөлбөмбөгийн гол хэрэглэл болсон пүүз гардуулан өгсөн юм. Хаалтын ажиллагааны үеэр ивээн тэтгэсэн “Тэнгэр даатгал” компанийн баг 17 хүртэлх насны ангилалд аваргалсан “ЮБ Юнайтед”-тай нөхөрсөг тоглолт хийлээ.

Тэмцээний дүн:

13 хүртэлх нас:

  1. Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Эрчим”
  2. Ц.Дагдов дасгалжуулагчтай 58 дугаар сургууль -2
  3. Д.Эрхэмбаяр дасгалжуулагчтай “Хужирт титэм”

Шилдэг довтлогч: Долгоржав (Хужирт титэм), шилдэг хамгаалагчаар: А.Амгалан (58 дугаар сургууль-2), шилдэг хаалгач: Э.Оюунтүлхүүр (Хаан хүнс-Титэм)

15 хүртэлх нас:

  1. 1. Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Эрчим”
  2. 2. Ц.Ганболд дасгалжуулагчтай “Хаан хүнс-Титэм” 
  3. 3. Н.Нэрүй дасгалжуулагчтай “Шинэ Яармаг”

Шилдэг довтлогч: Ундрах (Шинэ Яармаг), шилдэг хамгаалагч: Б.Номин (ЮБ Юнайтед), шилдэг хаалгач: Э.Хүслэн (Эрчим)

17 хүртэлх нас:

  1. Д.Чулуунболд дасгалжуулагчтай “Ю Б Юнайтед”
  2. Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Эрчим”
  3. Ц.Ганболд дасгалжуулагчтай “Хаан хүнс-Титэм”

Шилдэг довтлогч: Ц.Саруул (58 дугаар сургууль), шилдэг хаалгач: Б.Баярцэцэг (Ю Б Юнайтед)

Насанд хүрэгчид:

  1. Дүгэрсүрэн дасгалжуулагчтай “Сүхбаатар”
  2. Ж.Энхболд дасгалжуулагчтай Сүхбаатар дүүрэг 
  3. Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Эрчим”

Шилдэг довтлогч: Э.Саранзаяа (Эрчим), шилдэг хамгаалагч: Л.Золбаяр (Сүхбаатар дүүрэг), шилдэг хаалгач: Э.Энхтунгалаг (Сүхбаатар)

 “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж