ОХУ-д найман гал сөнөөгч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

ОХУ-д найман гал сөнөөгч амиа алджээ

Сибирийн өмнөд хэсэг, Тува, Монголын хилийн орчим гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байсан ОХУ-ын найман гал сөнөөгч амиа алджээ. ОХУ-ын ойн үйлчилгээний албаны хүмүүсийн Интерфакс агентлагт мэдээлснээр амиа алдсан гал сөнөөгчид гал түймрийг унтраахаар нисдэг тэрэгнээс шүхрээр буусан аж. Тува, Монголын хилийн орчим гарсан ой хээрийн түймэр 500 гектар талбайг хамарчээ. ОХУ амиа алдсан гал сөнөөгчдийн хэрэгт мөрдлөг явуулж эхэлсэн гэнэ. Орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр гал түймрийг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчид бүгд мэргэжлийн хүмүүс байсан аж. ОХУ-д он гарснаас хойш ой хээрийн түймрийн улмаас нэг хүн амиа алдсан байжээ. 2010 онд ОХУ-д нэг сая гаруй гектар талбай ой хээрийн түймэрт  өртсөн бөгөөд улсын нийт ургацын дөрөвний нэг хувь нь сүйдсэн юм байна. ОХУ-ын байгаль хамгаалагчид үүнд 70,000 гаруй ой хамгаалагчийг халах гэж буй Ерөнхийлөгч В.Путины ойн менежментийн шинэ бодлогыг буруутгаж байгаа аж. Сибирийн ой тайга дэлхийн ой модын 23 хувийг эзэлдэг юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж