“Ногоон дарь эхийн домог” ОУ-ын наадмаас шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

“Ногоон дарь эхийн домог” ОУ-ын наадмаас шагнал хүртлээ

Олон улсын хүүхэлдэйн XXI их наадам өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 3-нд БНХАУ-ын Чинду хотод боллоо. Дэлхийн хүүхэлдэйн холбоо (UNIMA)-ноос зохион байгуулдаг энэ наадмын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, хүүхэлдэйн жүжгийн наадам болсон бөгөөд 60 гаруй орны хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өөр өөрийн онцлогийг харуулсан 102 бүтээлээр өрсөлджээ.

Уг наадамд Монголын хүүхэлдэйн театрын хамт олон “Ногоон дарь эхийн домог” жүжгээр оролцон, хамгийн олон үзэгч тэй, сонирхол татсан бүтээл буюу “Сайн уран бүтээл”-ийн цом, батламж, мөнгөн шагнал хүртсэн байна. Олон улсын хүүхэлдэйн жүжгүүдтэй эн тэнцүү өрсөлдсөн эл бүтээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойсон ардын домгоос сэ дэвлэж, таягт утсан хүүхэлдэйн аргыг ашиглан 1980-аад оны эхээр бүтээжээ.

Энэ удаа Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М.Ариунтуяа жүжгийг шинэчлэн найруулж, жүжигчин Ц.Эрдэнэцэцэг, Я.Өнөртуул, Д.Батмөнх нар амилуулсан байна. Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 9-нд эх орондоо ирнэ.

А.АМИНА
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж