Өүлэн буюу Маралжингоо

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Өүлэн буюу Маралжингоо

“В” продакшнаар овоглодог байсан дуучин Маралжингоо рок попын ертөнцөд өөрийн гэсэн байрь сууриа эзлэсэн чадварлаг дуучдын тоонд багтаад буй. Тэгвэл дуучин бүсгүйн жинхэнэ нэр нь Өүлэн гэвэл та итгэх үү. Маралжингоо нэрээрээ олны танил болсон түүнд эцэг эх нь Өүлэн гэх нэрийг хайрлажээ. Харин “В” продакшинд орсноосоо хойш нэг ёсондоо урлагт хөл тавих болсноор Маралжингоо хэмээн өөрчилсөн байна. Дуучин Болд продакшныхаа залуу дуучдын жинхэнэ нэрийг өөрчилж орчин үеийн содон нэр сонгож өгдөг хоббитой нэгэн. Тэр ч утгаараа Агиймаа, Эгшиглэн, Маралжингоо гэх нэрийг бодож олоо биз.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж