Пандев “Наполи”-тай гурван жилийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Пандев “Наполи”-тай гурван жилийн гэрээ байгууллаа

Италийн хөлбөмбөгийн “Интер Милан” клуб болон Македоны шигшээ багийн довтлогч Горан Пандев өнгөрсөн улиралд “Наполи” багт зээлээр тоглосон. Харин Неаполь хотын нэг түүнийг “Интер”-ээс худалдаж авсан албан ёсоор зарлалаа. Өдгөө 28 настай тэрбээр өнгөрсөн улиралд “Наполи”-гийн бүрэлдэхүүнд 42 тоглолтод оролцохдоо долоон гоол оруулсан бөгөөд шинэ багтайгаа 2015 оны долдугаар сар хүртэл гэрээ байгуулжээ. “Наполи” багийн лидер Эдинсон Кавани, Эзекьель Лавесси нар нь энэ зун багаа орхих өндөр магадлалтай байгаа учраас тус багийн удирдлага ийм алхам хийжээ.

Б.ЗҮЧИ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж