Хар тамхины наймаачдыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Хар тамхины наймаачдыг шүүнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр 15.00 цагт шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Б.Энхтуяа, С.Жанцан, Р.Отгонцэцэг, Б.Манлайжав, улсын яллагчаар Н.Отгонцэцэг нар оролцохоор болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж