Булганаас 838 төгсөгч шалгалт өгнө

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Булганаас 838 төгсөгч шалгалт өгнө

Энэ жил Булган аймгаас 838 төгсөгчид  их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт  өгч байгаа ажээ. Тэдгээрийн 740 нь энэ жилийн төгсөгчид бол 72 нь урьд оны төгсөгчид байгаа гэнэ. Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэгчид математикаар хамгийн олон буюу 740, англи хэл, физик, нийгмийн мэдлэгийн хичээлээр 556-592 нь шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин газарзүйн хичээлээр 142, орос хэл, Монголын түүхийн хичээлээр хамгийн цөөн буюу 58-78 төгсөгч шалгалт өгөх юм байна. Энэ нь давхардсан тоо ажээ.

Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж