Петерсоны хоёр шавь багшийнхаа нэрэмжит тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Петерсоны хоёр шавь багшийнхаа нэрэмжит тэмцээнд түрүүлэв

1976 оны Монреалийн олимпийн аварга, АНУ-ын алдарт бөх Жон Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 5-6-нд Спортын төв ордны “А” зааланд болно. 10 дахь жилдаа зохион байгуулагдсан тэмцээнд хот, хөдөөгийн 29 байгууллагын 268 тамирчин хөвгүүдийн найм /42, 46, 50, 54, 58, 63, 69, +76/, охидын /38, 42, 46, 49, 52, 56, 60, +65/, залуучуудын долоо /50, 55, 60, 66, 74, +84, 96/ жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд АНУ, ӨМӨЗО, ОХУ-ын Буриадын бөхчүүд хүч үзсэн нь онцлог байв. Өвсөр үеийн ангилалын хөвгүүдийн 42 кг-ын жинд Ч.Сүрэнжав /Сонгинохайрха/, 46 кг-д Н.Мөнхболд /Дорноговь/, 50 кг-д Г.Ханбүргэд /Алдар/, 54 кг-д З.Занабазар /Тэмүүжин/, 58 кг-д Б.Бат-Эрдэнэ /Налайх/, 76 кг-д Л.Тэмүүжин /БТСуДС/, охидын 38 кг-д Б.Халиунаа /Ирээдүйн одод/, 42 кг-д Б.Дөлгөөн /Налайх/, 46 кг-д Ц.Намуунцэцэг, 49 кг-д А.Цэндсүрэн /хоёул БТСДуС/, 52 кг-д Б.Хатантуул /Тэмүүжин/, 56 кг-д Э.Гантуяа /Замчин/, 60 кг-д С.Цэрэнчимэд /Алдар/, +65 кг-д Л.Жавзанжамьян /хоёул Гачуурт-Олимп/, 74 кг-д Б.Өлзийсайхан /БТСДуС/, 84 кг-д Жеймс, 96 кг-д Нетбурак /хоёул АНУ/ нар аваргалав.

Б.БАТ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж