Монголын хөнгөн атлетикийн холбооноос хэрэгжүүлж буй өсвөрийн хөнгөн атлетикийн тамирчдыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд шилдэг өсвөрийн болон залуу хөнгөн атлетикийн тамирчдын онол практикийн сургалт өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Тус сургалтад нийслэлийн болон хөдөө, орон нутгаас нийлсэн нийт 38 өсвөрийн тамирчин оролцож байна. Сургалтаар Хөнгөн атлетикийн сургалт дасгалжуулалт, өсвөрийн тамирчны хүмүүжил ёс зүй, хувийн сахилга бат зохион байгуулалт зэрэг мэдлэгийг олгохоос гадна маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд практик дадлага хийх юм байна.
Сургалтад хамрагдаж буй тамирчдаас зургадугаар сарын 10-нд буюу ням гаригт ӨМӨЗО-ны Хөх хотын биеийн тамирын сургуулын тамирчтай 18 хүүхэд хамтарсан бэлтгэлд оролцох бол үлдсэн нь малайзын Чохор хотноо мөн хамтарсан бэлтгэл хийх юм байна.
"Eagle News" TV