
Тэд УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 11 нам, хоёр эвслийн төлөө саналаа өгөх эрхтэй юм. Гадаад орнуудад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд дээр авч битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Саналыг эх орондоо сонгуульд оролцсон сонгогчдын саналтай хамт нэг өдөр тоолох юм.
Д.ОЮУН