Энхийг сахиулагчид сонгуульд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид сонгуульд оролцохгүй

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, МУ-н Засгийн газрын шийдвэрээр Хойд Судан, Өмнөд Судан болон Афганистан улсуудад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр зургадугаар сарын 02-20-ны өдрүүдийн хооронд явах 317 цэргийн алба хаагчийг Улсын Их Хурлын сонгуульд оролцох, Үндсэн хуульд заасан сонгох эрхийг нь эдлүүлэх боломжийг хангаж, урьдчилан санал авах боломжгүй гэсэн хариуг Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан байна. Энэ асуудлаар Зэвсэгт хүчний Жанжин Штабаас Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж албан бичиг хүргүүлсэн байна. Уг асуудлыг Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлаар авч хэлэлцээд, “Сонгууль зарласан, сонгуульд оролцох нам, мөн нэр дэвшигчид тодорхой болсон байхад эдгээр албан хаагчид сонгох эрхээ эдлэх бүрэн боломжтой. Гэвч ямар ч шалтгаантай байсан саналаа урьдчилж өгөхийг хуулиар хаасан байгаа тул энэ удаа эдгээр иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломжгүй болсонд харамсаж байгаагаа илэрхийлье. Цаашид ийм төрлийн зөрчлийг арилгах эрх зүйн зохицуулалт бий болгох талаар Хүний эрхийн Үндэсний комисс өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно” гэх хариуг өгсөн байна.  

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж